2011-10-06
Моуриньо хоёр тоглолтоор торгууллаа

Испаний хөлбөмбөгийн холбооноос (ИХБХ) Реал Мадридын дасгалжуулагч Жосе Моуриньог хоёр тоглолтоор торголоо. Испаний супер цомын үеэр Моу Барсагийн туслах дасгалжуулагч Тито Вилановагийн нүд рүү хатгаж бүдүүлэг авирласан юм.

Тоглогчид болон албаны хүмүүсийг хамарсан  үймээний үеэр Тито мөн Моуг алгадсан учраас нэг тоглолтоор бандуулсан. Мөн хоёр эрхэм хоёулаа 600 еврогоор торгуулжээ. Ширүүн уур амьсгал дор явагдсан Супер цомын хариу тоглолтын үеэр Реалын хамгаалагч Марсело,  Ческ Фабрегас руу жийж орсноор нөхцөл байдал улам хүндэрсэн.

Уг тоглолтонд Барса 3 : 2-оор хожил авсан бөгөөд цуврал тоглолтын дүнгээр 5-4 -ээр ялалт байгуулж супер цомд түрүүлсэн юм.

Марсело, Месут Өзил, Давид Вилья гэсэн тоглогчид энэ үеэр хөөгдсөн бөгөөд Моуриньогийн Титог “шоглож” буй бичлэг камерийн дуранд үлдсэн байлаа. Тоглолтын дараа хоёр багийнхан Испаний хөлбөмбөгийн холбоонд гомдол гаргасан. Харин холбоо тэднийг хамтад нь шийтгэлээ.

Реал 10 сарын 15-нд Бетисийг талбайдаа угтаж авах бол долоо хоногийн дараа Малагагийн талбайд зочлон тоглох юм.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax