Криштиану Роналду энэ улиралд баг нь Барсаг буулган авна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн жил Реал Барсагаас дөрвөн оноо алдаж лигийн түрүүгээ алдсан бөгөөд мөн Аваргуудын лигт дийлдсэн билээ.
Харин Эзэн хааны цомын финалд Барсаг буулган авч хариугаа авсан. Мадрид дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн халамжын төвд зочлохдоо Роналды фенүүддээ Барсаг буулган авна гэж амлалаа.
Түүнээс энэ жилийн амжилтынх нь талаар асуухад “Хамгийн түрүүнд Барсаг байх ёстой байранд нь аваачина” хэмээн хариулжээ. Одоогоор Ла лигт Барса 14 оноотой тэргүүлж байгаа бол Реал тэдний араас 13 оноотой нэхэж байгаа юм.
