Одоогоос нэг жилийн өмнө Байерн Мюнхен клуб Недерландын хөлбөмбөгийн холбоотой тангараг тасрахаа дөхсөн . Байерны зүгээс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Арьен Роббенийг гэмтэлтэй үед нь тоглуулж, түүнийг 6 сар завсарлахад хүргэсэн хэмээн буруутгаж байсан юм. Энэ удаад Роббен 100 хувь формондоо ороогүй хэдий ч Байерны боссууд түүнийг Евро 2012 тэмцээний урдчилсан шатанд шигшээдээ тоглохыг зөвшөөрсөн. Гэтэл Роббен мягмар гарагт шигшээгийн бэлтгэлийг дөнгөж 20 минут хийгээд зогсоосон байна. Одоогоор Роббений өмнөх гэмтэл сэдэрсэн байх гэсэн таамагыг дэвшүүлээд байна . Мэдээж Байерны хувьд таагүй мэдээ гэдэг нь ойлгомжтой. Роббен өөрөө “ Энэ бол миний санаа зовж байгаа гол зүйл. Яг ямар шалтгаан байгааг би өөрөө мэдэхгүй байна. Би ямар ч байсан гэмтэлийг архаг болгохгүйн төлөө бүх арга хэмжээг авах хэрэгтэй” гэжээ.
Роббений багийн хамтрагч Рибери булчин хатуурах гэмтлийн улмаас Францын шигшээд тоглох боломжгүй болсон юм.
