NBA-гийн багийн эзэд болон тоглогчид тохиролцоод хүрч чадалгүй дахин уулзалтаа хойшлууллаа. Даваа гаригт явагдсан багийн эзэд болон тоглогчдын холбооны төлөөлөгчдийн уулзалт үр дүнд хүрээгүй бөгөөд шинэ улирлын эхний тоглолтууд явагдахгүй нь тодорхой боллоо.
Хоёр тал үүнээс болж аль аль нь сая сая доллар алдаж байгаа бөгөөд мэдээж NBA эхлэхийг хүлээж буй фенүүдийн тоог гаргах боломжгүй.
Лигийн комиссар Давид Стерн “Бид уулзаж асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаа. Улирлын эхний хоёр долоо хоногийг алдахыг бид хүсэхгүй байна. Аль аль талдаа энэ бүхэн сайнгүй“ хэмээв.
Нийт орлогын хэмжээг 50 – 50 хувиар хуваах саналыг тоглогчдын холбоо хүлээж авахаас татгалзсан тул лигийн удирдлага шинэ улирлын өмнөх тоглолтууд болон эхний хоёр долоо хоногийн тоглолтуудыг цуцалсан юм.
Одоогоор дараагийн уулзалт хэзээ болох тов зарлагдаагүй байна. Хэрвээ дараагийн уулзалт зохион байгуулагдахгүй бол НБА 1998-99 оноос хойш анх удаа улирлын тоглолтуудаад цуцлах болж байна. Тэр улиралд нийт 50 тоглолт цуцлагдаж байсан юм.
Сагсанбөмбөгөөс олох орлогыг 50 – 50 хувиар хуваахыг холбооны санал болгосон. Өмнөх гэрээнд тоглогчдын холбоо 57 хувийг авч байсан учраас энэ санал тэдэнд таалагдсангүй.
Хоёр тал мөн цалингийн цэсний хэмжээн дээр ч санал нэгдэж чадаагүй байгаа. 10 сарын 9-нөөс 15-ны хооронд төлөвлөгдсөн байсан 43 нөхөрсөг тоглолт цуцлагдаад байна.
