2011-10-04
Жинобили “Виртус”-т очих уу

“Сан-Антонио Спэрс” багийн довтлогч-хамгаалагч Ману Жинобили Италийн “Виртус” багт тоглож магадгүй нь. Тэрбээр “Diario Show”-д өгсөн ярилцлагадаа “Хэдийгээр надад олон багаас санал ирсэн ч “Виртус”-ын саналыг хүлээж авах бодолтой байна. Би өмнө нь Болоньяд амьдарч байсан. Эхнэр маань ч Италид байх дуртай. Тэгээд ч Европт тоглосноор бэлтгэлээ алдахгүй байх сайн талтай. Локаут дуусангуут “Сан-Антонио” руугаа буцах нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зурахад бэлэн” гэж ярьжээ.

Өдгөө 34 настай аргентин тоглогч 2002 оноос “Спэрс”-т хүчин зүтгэж байгаа бөгөөд 2003, 2005, 2007 онд NBAгийн аварга болж, 2005, 2011 оны “Бүх оддын тоглолт”-д оролцсон. Мөн шигшээ багийнхаа хамтаар 2001, 2011 оны Америк тивийн АШТ-д түрүүлж, 2002 оны Индианаполисийн ДАШТ-ээс мөнгө, “Афин-2004” олимпоос алт, “Бээжин-2008”-аас хүрэл медаль хүртэж байжээ.

Жил бүр Евролигт дээгүүр өрсөлддөг Ромын “Виртус” клуб Жинобилигээс гадна NBA-гийн супер од Коби Брайантад жилийн 6,7 сая ам.долларын цалинтай гэрээ санал болгосон ч цаадах нь голж, 15 саяыг нэхэн италичуудыг шоконд оруулсан гэнээ

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax