Сери – А- гийн аврага болон дэд аврага багууд дорвитой амжилт гаргаж чадалгүй тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Зургаадугаар тойрогт Милан, Интер багууд нийтдээ 0:5 гэсэн дүнгээр ялагдлаа. Эдгээр болон Себастьян Жовинко шигшээдээ орохын тулд яарсан мөн Эдоардо Рейяг хөгжөөн дэмжигчид нь айлгаж чадаагүй, шүүгч нар 11 метрийн цохилтын үзүүлэлтээ яаж сайжруулсан талаархи Sportbox.ru!- хэрхэн тоймлоснийг та бүхэнд хүргий.
Тойргийн гол “БААТАР”
Клаудио Маркизио («Ювентус»)
Энэ амралтын өдрүүдийн хамгийн том тоглолт Туринд боллоо талбайн эзэд «Ювентус» «Милан»-ыг хүлээн авсан. Энэ тоглолт нь үзэгчдийн таамаглаж байсан шиг ширүүн өрсөлдөөнтэй, хурдтай бас маш сонирхолтой бөгөөд цаг дуустал үзэгчдийн анхаарлыг татаж чадсан юм. Тэгээд ч “Хөгшин Хатагтай” нарын хувьд тоглолт Холливудын “Хэппи Эндээр” өндөрлөв. Эхний гоол Ювэгийн шат дараалсан довтолгооны дүнд Маркизиогоос ойсон бөмбөг хаалганы торонд орсон билээ. Харин хоёрдах гоолыг мөн л Маркизио 16-гийн шугамын гаднаас нисэж явсан бөмбөгийг цохиж гоолдсон (Аббиати энэ үед сайхан гоолыг алаад юу гэхэв гээд хөлнийхөө хоорондуур алдсан байх). Бас нэг сонирхолтой зүйл гэвэл энэ дүбль нь Маркизиогийн Италийн АШТ-ээс өөр тэмцээнд хараахан оруулаагүй байсан анхны тохиолдол. Энэ ялалтыг авсанаар Юве Удинезетэй оноо тэнцэж хүснэгтийн тэргүүнд байна.
Тойргийн азгүй ”БААТАР”
Жанлука Рокки
Бас нэг Миланы баг Интер нь Клаудио Раньеригаас хойшхи анхны хожигдлоо авлаа. Интерийг гэрт нь гомдоосон баг нь Наполи байлаа . Гэхдээ энэ тоглолтын дүн тоглолтын уур амьсгалыг бүрэн дүүрэн харуулж чадаагүй билээ. Тоглолтонд шүүгч хоёр ч тохиолдолд зочин багийн талд шийдвэр гаргасан. Эхлээд Интерийн Жампаоло Паццинигийн гоолыг отон гэж үзэж тооцоогүй, мөн 41-дэх минутад Жоэл Обигийг талбайгаас хөөж 16-гийн шугамын гадаа хийсэн алдаанд пеналти заасан. Шүүгч энэ 2 явдлын аль нэг хэсэгт өөр шийдвэр гаргасан бол тоглолтын дүн өөр л байх байсан байх. Учир нь нэг дүгээр үе хоёр дугаар үеэс хамаагүй сонирхолтой байсан. Дашрамд нь хэлхэд Роккигийн шүүсэн Интэрийн 16 тоглолтоос хар цэнхэрүүд нь нийт долоон улаан хуудас хүртээд байна.
Тойргийн шилдэг “Дасгалжуулагч”
Эдуардо Рейя («Лацио»)
Миланы багуудыг бодвол Ромын багууд жигд тоглолт үзүүлэн хүснэгтийн байрлалаа ахиулж байна. Лацио сүүлийн гурван тоглолтондоо 2 хожил авч чадлаа. Авах авахдаа үнэхээр чармайлт гаргаж авлаа. Энэ мэдээж тодорхой хэмжээгээр Бүргэдүүдийн дасгалжуулагчийн гавьяа мөн. Рейа улирлыг амжилт муутайхан эхлүүлэхэд түүнд заналхийлэл хүртэл ирж байсан билээ. Гэхдээ түүний огцрох саналыг клубын удирдлага хүлээн аваагуй ба үүнээс хойш Лациогийн амжилт нэмэгдэж эхэлсэн. Үүнээс гадна тамирчид дасгалжуулагчдийн хооронд үл ойлголцол огтхон ч байхгүй байгаа нь илт байна. Үүний жишээ гэвэл Фиорентинатай хийсэн тоглолтонд ромчууд гоол алдсандаа сандарч балмагдаагүй, харин ч эсрэгээрээ гоолын машин гэдгээ харуулж байгаа Мирослав Клозегийн гоолоор хожсон юм.
Тойргийн шилдэг “ГООЛ”
Себастьян Жовинко («Парма»)
Ювентусийн хүмүүжигч “Атомын Шоргойлж” хочтон Пармад өөрийгөө гэртээ байгаа юм шиг л мэдэрсэн байх . Мөн тэрээр лидэр гэдгээ харуулжөнгөрсөн жил багаасаа шигшээдээ дуудагдаад амжсан. Энэ удаа ч шигшээ багийн бүрэлдхүүнийг зарлахаас өмнөхөн галзуурмаар тоглолтыг Женоагийн эсрэг хийлээ. Тэр энэ тоглолтонд дубль хийж Пармагийн гуравдах гоолыг эхлүүлсэн. Харин энэ бүгд 29 дэх минутаас эхэлсэн бөгөөд агаарт ирсэн бөмбөгийг хамгаалагчдын дундаас гайхалтайгаар тогтоон авч, улмаар тэднийг хуурч гараад нэгийн эсрэг нэгээр гарсан хаалгачийг давуулан гайхалтай нэг гоолыг бэлэглэж чадсан. Одоо та бүхэн Чезаре Пранделли нь Жовинкоог шигшээд дуудсан уу үгүй юу юу гэж бодож байна?
Тойргийн “Бухимдалд”
Шүүгчдийн тоглолт харах “ӨНЦӨГ”
Энэ тойрогт нийт долоон удаа торгуулын цохилтын шугамруу шүүгч нар заасан. Харин өмнөх тоглолтын 4 тойрогт нийт 9 удаа л ингэж байсан. Тэгэхэд энэ бүх тохиолдолд маргаангүй 11н метрийн цохилт цөөхөн л байлаа: Интер-Наполигийн тоглолтоос гадна Сиена, Женоа болон Болоньяд заасан 11н метрийн цохилтууд маш их эргэлзээг төрүүлсэн . Эсвэл шүүгчид нийт статистикаа сайжруулхаар шийдэв үү?
Энэ тойргийн “ТОО”
10-7
Энэ улиралд шинээр ирэгсэд буюу Новарын тоглогчид нийт 10 гоолынхоо 7-г сүүлийн 5 минутанд оруулаад байна. Энэ гоолууд нь тэдэнд одоогоор 5 оноо авчирсан юм. Тус багт үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдээр Катаниятай тэнцсэн эерэг үзүүлэлт байгаа. Багийн тоглогчид тийм ч чадварлаг биш боловч Аттила Тессерагын баг эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ харуулаад байна. Энэ бол доороос орж ирж байгаа багуудад маш том НЭМЭХ болж чадна.
Антон Бабошин, Sportbox.ru
Италийн Аварга Шалгаруулах Тэмцээн. Сери- А.
