2011-10-03
Санья гурван сар…

Арсеналын хамгаалагч Бакари Санья Хойд Лондоны дербийн үеэр хөлөө хугалж гурван сар гаран талбайд гарч чадахгүй болжээ. “Уэйт Харт Лэйн”-д явагдсан уг тоглолт 2 : 1-ээр Тоттенхэмийн хожлоор дууссан юм. Санья тоглолтын 2-р үеийн 67 дахь минутад Ассу-Экоттотой мөргөлдөж эвгүй унасан юм. Улмаар түүнийг Карл Женкинсоноор сэлгэсэн билээ.

Санья  даваа гаригт хагалгаанд орох бөгөөд  10 сарын эхээр явагдах Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг өнжих болж байна. Францчууд Албани, Босни багуудтай тоглох юм.

Арсеналаас одоогор Уйлшир, Вермаелен, Абу Диаби, Журу гэсэн тоглогчид бэртэлтэй байгаа.  Саньягийн байрыг үлдсэн тоглолтуудад Женкинсон эзлэх магадлалтай байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax