2011-10-03
“EA”-ын төгс бүтээл FIFA 12
Хөлбөмбөг, компьютер сонирхогчдын хүсэн хүлээж байсан FIFA 12 тоглоом есдүгээр сарын 27-нд Хойд Америкт, 30- нд Ази, Европт нээлтээ хийлээ. 1993 оноос эхтэй Канадын алдарт “Electronic Arts” цувралын сүүлийн хувилбар нь урд өмнөх тоглоомуудаа бодвол нэлээд шинэчлэлт, онцлогийг агуулжээ. Тухайлбал цохилтын механизм, тактикийн хамгаалалт, бөмбөгийг нягт нямбай залах гэсэн гурвалсан өөрчлөлт хийснээрээ улам амьд болжээ. Олон жил хөгжүүлсний эцэст цохилтын механизм нь янз бүрийн мөргөлдөөн, нарийвчлал, инерци… зэрэг тал дээр сайжирсан байна. Мөн тоглогчдын гэмтэл бэртэл нь цохилтод шууд нөлөөлөхөөр тохируулагджээ. Шинэ тактикын хамгаалалт нь байрлалаа сонгох, тодорхой байрлалд оноож өгөх, дамжуулалтыг амдан таслах зэргээр баяжин сайжирчээ. Эсрэг талын довтлогч жигүүрээр цөмрөн орж ирэхэд хамгаалагч шууд гүйн очиж, төвийн довтлогчдоо дамжуулах боломж олгодог FIFA 11-ийн “цоорхой” алга болж. Бөмбөгийг нарийн тодорхой, нягт нямбай залдаг болсноор довтлогчид илүү хөдөлгөөн хийсэн хамгаалагчийг хялбархан хуурахаар болсон байна. Хөлбөмбөг сонирхогчдын хамгийн их сонгон тоглодог “Career Mode” хэсэг нь дотроо тоглогчийн, дасгалжуулагчийн, тоглогч-дасгалжуулагчийн гэсэн үндсэн гурван цэстэй болон өргөжиж, тоглогчдын ур чадвар болон зах зээлийн үнэ ханш нь нэлээд бодитойгоор тогтоогджээ. Тухайлбал Месси хамгийн өндөр ур чадвартай буюу баллаар үнэлбэл 94, Хави, Криштиану Роналду нар 92, Руни 90-тэй бүтээгджээ. Тоглоомд 22 улсын 29 лиг, 42 улсын шигшээ баг, 26 цэнгэлдэх хүрээлэнгийн дэлгэрэнгүй мэдээлэл лицензлэгджээ. FIFA 12 нь тус тоглоомын гол хэрэглэгч 13 улсын хэрэглэгчдэд зориулан 12 хувилбараар гарсан бөгөөд Англид Уэйн Руни, Жек Уилшир, Германд Лукас Подольски, Матс Хуммельс, Италид Уэйн Руни, Жампаоло Паццини, Филипп Мексес, Португалд Нани, Кака, Францад Уэйн Руни, Карим Бензема, Филипп Мексес, Испанид Жерар Пике, Хаби Алонсо нар… гэхчлэн тоглоомын нүүр царай болжээ. PC-д тавигдах системийн шаардлага: Operating system: Windows XP SP3 / Windows Vista / Windows 7; Processor: Intel Core2Duo E2140 1.6GHz or AMD X2 4000 + 2.1GHz or faster; Memory: 1 GB (2 GB for Vista); Sound Card: DirectX compatible sound card; Video Card: ATI Radeon X700 Pro 256MB PCI Express or Nvidia GeForce 7800 GTX 256MB PCI Express graphics memory or greater; Free HDD: 7.5 gb of free space;
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax