Кайл Уолкер Тоттенхэмийн түүхэнд өөрийн нэрэ үлдээсэн чухал гоол орууллаа. Тэрээр Арсеналтай хийсэн Хойд Лондоны дербид хожлын гоол оруулж багтаа гурван оноо авчирсан юм.
“Уайт Харт Лэйн”-д явагдсан уг тоглолт урьдын адил гал гарсан ширүүн боллоо. 40 дэх минутад Ван дер Ваарт тооны харьцааг нээж Тоттенхэм тэргүүлж эхэлсэн. Гэвч завсарлагааны дараа Аарон Рэмси Александр Сонгийн дамжуулалтаар тоог тэнцүүллээ. Ингээд тоглолт тэнцээгээр үргэлжилж байх үед Кайл Уолкер 73 дахь минутад алсын цохилтоор хожлын гоолыг багтаа авчирсан.
Арсенал гурван оноо алдсанаас гадна Бакари Саньяг бэртлийн улмаас алдсан. Тэрээр 68 дахь минутад хөлдөө хүнд бэртэл авч талбайг орхисон.
|
| | | | | | | | Лондон. Стадион “Уайт Харт Лэйн”. 36274 үзэгч. Шүүгч – Майк Дин (Хесволл). | |
| | ТОТТЕНХЭМ – АРСЕНАЛ – 2:1 (1:0) | Ван дер Ваарт, 40 (1:0). Рэмси, 51 (1:1). Уолкер, 73 (2:1). | | Тоттенхэм | Арсенал | | Брэд Фридель | Войцех Щесны | | Кайл Уолкер | Бакари Санья, 68 | | Юнес Кабуль | Пер Мертесакер | | Ледли Кинг | Александр Сонг | | Бенуа Ассу-Экотто | Киран Гиббс | | Рафаэль Ван дер Ваарт, 64 | Франсис Коклен | | Скотт Паркер, 90 | Микель Артета | | Лука Модрич | Тео Уолкотт, 72 | | Гарет Бэйл | Аарон Рэмси | | Эммануэль Адебайор, 84 | Жервиньо, 77 | | Джермейн Дефо | Робин Ван Перси | | Сэлгээ | | Сандро, 64 | Карл Дженкинсон, 68 | | Джейк Ливермур, 84 | Йосси Бенаюн, 72 | | Ведран Чорлука, 90 | Андрей Аршавин, 77 | Шар хуудас : | | Рафаэль Ван дер Ваарт, 27 | Пер Мертесакер, 32 | | Скотт Паркер, 74 | |