Манчестер Юнайтед талбайдаа Челсиг 3 : 1-ээр буулган авч премьер лигийн хүснэгтийг 15 оноотой тэргүүлж эхэллээ. Тэд талбайдаа 18 дараалан хожил авч түүхэн амжилтай эн зэрэгцлээ.
Премьер лигийн 5-р тойргийн энэхүү тулаанд Юнайтедаас Смоллинг, Нани, Рүүни нар гоол оруулсан. Фернандо Торрес нэр төрийн ганц гоолыг Челсигээс хийсэн.
Гэхдээ тэрээр алдаж болохгүй олон сайхан боломжыг хийсгэсэн юм. Тоглолтын “драма” үүгээр дуусаагүй бөгөөд Уэйн Рүүни “Москвагийн финал”-г эргэн санагдуулам байдлаар торгуулийн цохилтоо алдсан юм. Гэхдээ тэрээр харамсаад байх зүйлгүй. Мэргэн буучдын жагсаалтыг 9 гоолтой ганцаар тэргүүлж байгаа. Өмнө нь улирлын эхний 5 тоглолтонд 9 гоол оруулсан тоглогч премьер лигт гарч байсангүй.
Челси ийнхүү улирлын анхны ялагдлаа амсаж 10 оноотой Манчестерийн багуудын араас нэхсэн хэвээр үлдлээ. Тэд хэдийгээр Юнайтедаас хоёроор илүү (
гоолын боломж гаргасан ч гэсэн бага зэргийн азгүй байлаа. Мөн довтлогчид үүргээ тун хангалтгүй биелүүлсэн.
![]()
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
