2011-08-28
Basketball:Ирэх долоо хоногт NBA-гийн төлөөлөгчид уулзана
Ирэх долоо хоногт NBA-гийн тоглогчдын холбоо болон лигийн удирдлагуудын төлөөлөл дахин уулзахаар болжээ. Нью-Иорк хотод явагдах уг уулзалтаар хоёр тал тохиролцоонд хүрч чадвал NBA-гийн шинэ улирал товлосон цагтаа эхлэх боломжтой.  NBA-гийн ажил хаялт  7 сарын 1-нд эхэлснээс хойш хоёр талын төлөөлөгчид нэг удаа уулзсан. 8 сарын 1-нд болсон уг уулзалтаар ч аль аль тал нь буулт хийхийг хүсээгүй учраас амжилтанд хүрээгүй юм. Тоглогчдын холбоо ямар ч байсан лигийн удирдлагуудын хүсч байгаа шинэ цалингийн гэрээний асуудлыг нааштайгаар хүлээж авсан. Гэхдээ тэдэнд зохицуулах асуудал чамгүй их байгаа. Хэрвээ NBA-д ажил хаялт үргэлжилбэл энэ лигийн түүхэнд хоёр дахь удаагаа улирлын тоглолтууд хойшлох билээ
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax