2011-08-27
Уэйн Рүүни
Бүхнийг.комУэйн Марк Рүүни 1985 оны аравдугаар сарын 24-нд өдөр Английн Ливэрпүүл хотноо төрсөн.

Рүүни 10 настайгаасаа Эвертоны өсвөрийн багт тоглосоор 2002 онд мэргэжлийн анхны гараагаа хийж байв. Эвертоны залуучуудын багт хоёр улирлыг үдсэнээр Манчестер Юнайтед багт 25.6 сая фунтээр худалдагдан Улаан чөтгөрүүдийн урд эгнээнд жигүүрийн довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар тоглох болжээ. Энэ хүртэл тэрээр Премьер лигт дөрвөн удаа удаа, Аваргуудын лигт нэг, лигийн цомд хоёр удаа тус тус түрүүлэн «хөлбөмбөгийн нийтлэлчдийн холбооноос тодруулдаг Оны шилдэг хөлбөмбөгчингөөр» (2009-10) тодорсон гэх мэт баялаг түүх Рунид олон бий.

Бүхнийг.комРүүни 2003 онд Английн шигшээ багийн анхны гараагаа хийж, Евро 2004 тэмцээний хамгийн залуу мэргэн буучаар шалгарч байв. Түүнчлэн 2006 болон 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд бүрэлдэхүүнд багтаж тоглосон билээ. 2010 оны наймдугаар сарын байдлаар шигшээ багтаа 65 тоглолтонд оролцож 25 гоол оруулсан гэсэн үзүүлэлттэй байгаа юм.
Үзүүлэлтүүд
тэрээр эвэртөн клубт 2002 оноос хойш 2004 он хуртэл тоглохдоо 77 н тоглолтонд  15 гоол оруулсан мөн улсдаа 70 тоглолтонд оролцож 26 гоол оруулсан тэрээр ман ю гийн төлөө 211 тоглолтонд 101 гоол оруулсан түүний хувийн шагналууд 
Хувийн

    BBC телевизийн Оны шилдэг залуу Спортын алдартан (1): 2002
    Bravo Award (1): 2003
    Евро 2004 Шилдэг баг
    Улирлын онцлох гоол (2): 2004-05, 2006-07
    Сарын онцлох гоол (5): 2003 оны 10 сар, 2005 оны 1 сар, 2005 оны 4 сар, 2007 оны 1 сар, 2007 оны 3 сар
    FIFPro World Young Player of the Year]] (1): 2004–05
    сэр Мэт Басбигийн нэрэмжит Оны шилдэг тоглогч (2): 2005–06, 2009–10
    Хөлбөмбөгийн нийтлэлчдийн холбооноос тодруулдаг Оны шилдэг хөлбөмбөгчин (1): 2009–10
    Премьер лигийн тоглогчдын Оны шилдэг тоглогч (1): 2009–10
    Премьер лигийн Оны шилдэг залуу тоглогч (2): 2004–05, 2005–06
    Премьер лигийн шүтэн бишрэгчдийн Оны шилдэг тоглогч (2): 2005–06, 2009–10
    Премьер лигийн Оны шилдэг баг (2): 2005–06, 2009–10
    Премьер лигийн Сарын онцлох тоглогч (5): 2005 оны 1 сар, 2005 оны 12 сар, 2006 оны 3 сар, 2007 оны 10 сар, 2010 оны 1 сар
    Барклигийн Оны шилдэг тоглогч (1): 2009–10
    ФИФА Клубүүдийн ДАШТ Алтан бөмбөг (1): 2008
    Английн Оны шилдэг тоглогч (2): 2008, 2009
Мөн багтайгаа авсан цом шагнал     Премьер лиг (3): 2006–07, 2007–08, 2008–09
    Лигийн цом (2): 2005–06, 2009–10
    АХХ-ны Коммунити Шиелд (2): 2007, 2010
    УЕФА Аваргуудын Лиг (1): 2007–08
    ФИФА Клубүүдийн ДАШТ (1): 2008
Уэйн Марк Рүүни (Англи хэл: Wayne Mark Rooney, 1985 оны аравдугаар сарын 24-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Манчестер Юнайтед баг болон Английн шигшээ багийн довтлогч юм.
Бүхнийг.ком



Бүхнийг.ком
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax