2011-08-26
Football:Месси Европын шилдэг хөлбөмбөгчин

Аваргуудын лигийн сугалаатай зэрэгцэн “Европын шилдэг хөлбөмбөгчин “  шагналыг гардуулах ёслол болж Месси “Европын шилдэг хөлбөмбөгчин “ боллоо. Аргентиний шигшээ багийн тоглогч,  Барселона багтай  Аваргуудын лигийн цом хүртсэн Месси  UEFA –гаас анх удаа  олгож байгаа энэхүү нэр хүндтэй шагналын төлөө өөрийн багийн анд Шави болон Реал Мадридийн Кристиано Рональдотай өрсөлдсөн юм. Энэ оны нэгдүгээр сард Месси “Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин” шагналыг хүртсэн билээ. UEFA –гаас өмнөх улиралд шилдэг тоглолт үзүүлсэн Европын багт тоглож байгаа нэг тоглогчид тус шагналыг гардуулж байх юм. Харин тоглогч заавал Европ хүн байх шаардлаггүй аж.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax