:
Вольфсбургийн дасгалжуулагч Феликс Магат Арсеналийн Томас Розицкийг авах хүсэлтэй байна. Магат хамгаалалтанд хэд хэдэн тоглогч шинээр авсан бөгөөд одоо довтолгооны найруулагч хайж байгаа юм. Хэрвээ Розицкий Вольфсбургт ирэх аваас тэдний 10 дахь шинэ тоглогч болох юм. Томас Розицкийгийн зөвлөх Павел Паска энэ тухай ярилцахаар хүрэлцэн ирсэн гэж “Билд” сонинд мэдээлэлжээ.
Розицки Дортмундад 149 тоглолтонд оролцож 19 гоол оруулсан ба 2002 онд Дортмундтай Бундеслигийн аварга болсон юм. Тэрээр 2006 онд 10 сая еврогоор Арсенал багт очсон. Өвдөгний бэртлээс болж нэг жил гаруй завсарлахад хүрсэн билээ. Бэртэл маш хүнд байсанаас дахин тоглож чадахгүй болох аюул нүүрлэж байв.