2011-08-25
Football:Лаамын номыг шүүмжлэгчид нэмэгдэв

:Германы шигшээ багийн ахлагч  Филипп Лаам өөрийн намтараа ном болгож  “ Нарийн  ялгаа : Яаж өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчин болдог вэ “ (Der feine Unterschied: Wie man heute SpitzenfuЯballer wird)   гэдэг нэртэйгээр хэвлүүлж худалдаанд гаргаад удаагүй байгаа билээ. Тэрээр уг номондоо  Байерн Мюнхений хуучин дасгалжуулагчдыг болон Руди Фөллерийн арга барил,  харилцааны талаар өөрийн үзэл бодлоо ил тодоор илэрхийлсэн юм. Энэ ном худалдаалагдаж эхэлсэн үеэс  хөлбөмбөгийн экспертүүд болон хөлбөмбөг сонирхогчид   мөн номын баатруудын анхаарлыг татаж, тэднээс багагүй шүүмжлэл хүртээд байна.

Лаам хуучин дасгалжуулагч  Клинсманы талаар ийн өгүүлжээ  “  Клинсмантай бид ихэнхдээ фитнесийн бэлтгэл хийдэг байв. Тактикийн талаар маш богино.”  гээд “Бараг зургаа эсвэл найман долоо хоногын  дараа Клинсмантай цаашид явахгүй гэдгийг бүх тоглогчид  ойлгосон “ гэжээ.  Харин тэрээр Руди Фөллерийг “ онцгой зүйлгүй” “ Инээдтэй бөгөөд ямар ч системгүй” “ бид өдөрт ганцхан цаг бэлтгэл хийсний дараа Playstation тоглодог байв гэсэн байна. Мөн түүнчлэн  Феликс Магат болон Лиу фан Хааль нарын багийг удирдах арга барилыг шүүмжилсэн юм.

Номонд тун таагүйгээр  бичигдсэн Руди Фөллер Лаамын бичсэн зүйлүүдэд эгдүүцэж  “ Харамсмаар ба өчүүхэн”  “ ямар ч характергүй” гэж ном зохиогчийг шүүмжилжээ. Тэрээр Германы Хөлбөмбөгийн Холбоо (DFB) -нд  Лаамд арга хэмжээ авахыг сануулсан байна.

Номын нэг хэсэгт нэр нь дурдагдаад авсан эрхэм бол мэдээж Луи фан Хааль юм. Гэхдээ зохиогч,   хэрвээ номыг сайн уншвал түүнийг тийм муугаар бичээгүй гэж тайлбарлаж байгаа аж. Харин Лаамийн багийн хамтрагч Арьен Роббен хуучин дасгалжуулагчаа өмгөөлсөн юм.  “ Олон тоглогчид, ялангуяа би,  түүнд маш их талархаж явдаг. Тэр олон хөлбөмбөгчний амжилтыг дээшлүүлсэн. Тэр бол миний хувьд үргэлж дэлхийн шилдэг дасгалжуулагч байх болно” гэж Недерьланд залуу хэлжээ.

Байерныг дасгалжуулж  байсан Оттмар Хицфельд  шигшээ багийн бүрэлдхүүнд одоогоор тоглож байгаа үедээ ийм зүйл бичих нь болгоомжгүй  хэрэг  гээд Лаам бага зэрэг буруу хөтлөгдсөн байна гэж  анхааруулах дохио өгчээ.

Германы Хөлбөмбөгийн Холбоо (DFB) одоогоор Лаамын номонд ямар ч үнэлгээ өгөхгүй гэжээ. Ингэхийн тулд дотоод агуулага болон холбоотой зүйлүүдийг сайн уншиж судалсны дараа тайлбар өгнө гэжээ.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax