2011-08-24
Football:Сери А эхлэх үү ?

Италийн хөлбөмбөгийн тоглогчдын холбоо Сери А лигийн шинэ улирал эхлэхээс өмнө холбооны зүгээс шинэ гэрээ байгуулахгүй бол ажил хаялтаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт Испаний ла лигийн шинэ улирлын нээлт  мөн ийм шалтгааны улмаас хойшлогдсон юм.

Хэрвээ Италийн хөлбөмбөгийн холбоо буулт хийхгүй бол Сери А –г ч ийм хувь тавилан хүлээж байна. Даваа гаригт 20 багийн төлөөлөл уулзаж ярилцсан бөгөөд гэрээ байгуулахаас нааш ажил хаялтаа зогсоохгүй гэж тогтжээ.

Тоглогчдын холбооны ерөнхийлөгч Дамиано Томасси, “Бид нар замаасаа буцахгүй. Хэрвээ гэрээ байгуулчихвал шинэ улирал товлосон хугацаандаа эхлэж болно. Харин тэгж чадахгүй бол асуудал шийдэгдэхгүй хэвээрээ үлдэнэ” хэмээжээ.

Өмнөх тоглогчид болон клубуудын  удирдлагын хоорондын гэрээ  2009-10 оны улирлын дараа дуусгавар болсон. Шинэ гэрээ байгуулахыг тоглогчид өнгөрсөн улирлаас шаардаж байгаа боловч одоо болтол үр дүнд хүрээгүй байгаа юм.

Тоглогчдын холбоо гэрээний хугацаа нь дуусаагүй тоглогчдын багаас хүчээр явуулдаг асуудлыг хүчтэй эсэргүүцэж байгаа юм.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax