Арсенал бас нэгэн залуу довтлогчоор эгнээгээ хүчирхэгжүүллээ. 19 настай Коста Рика тоглогч Жоел Кэмпбеллийг тэд нутгийнх нь Саприсса багаас худалдан авлаа.
Арсене Венгер түүнийг баруун, зүүн жигүүрт аль аль талд тоглож чаддаг хэмээн үнэлжээ. 1.78 метр өндөртэй энэ залуу тоглогч шигшээ багтаа альхэдийнэ дуудагдаад эхэлсэн. 2011 он гарснаас хойш тэрээр 6 удаа эх орныхоо төлөө талбайд гарчээ.