Испаний шигшээ Италитэй хийсэн нөхөрсөг тоглолтонд 1 : 2-оор дийлдлээ. Гэхдээ үүнээс илүү Торрес, Пикегийн бэртэл тэдний санааг зовоож байна. Италийн Бари хотод явагдсан уг тоглолтыг талбайд эзэд эрчтэй эхлүүлсэн.
11′ дэх минутад Рикардо Монтоливо Кришитогийн дамжуулалтаар Испаний хаалгыг мялаалаа. 15 дахь минутад Испаний байдал улам хүндэрч Фернандо Торрес бэртэл аван Льорентегоор сэлгэгдсэн юм. Эхний хагас дуусахаас 8 минутын өмнө Хаби Алонсо торгуулийн цохилтоос тооны харьцааг ойртуулсан ч энэ гоол багтаа нэр төрийн үнэ цэнэтэй байлаа.
Барсагийн хамгаалагч Пике нэгдүгээр үеийн төгсгөлд гуяндаа бэртэл авч талбайг орхисон нь Испаничуудын санаа зовох асуудлыг нэгээр нэмлээ. Ингээд 84 дэх минутад Аквиланигийн хачир авсан цохилт Валдесийн хаалганд орж тоглолтын хувь заяа шийдэгдсэн юм. Ийнхүү Италичууд Испанийг 1994 оноос хойш анх удаа хожлоо.
Итали – Испани – 2:1 (1:1)
Гоол: Монтоливо, 14 (1:0). Хаби Алонсо, 37-с пенальти (1:1). Аквилани, 84 (2:1).
Итали: Буффон, Кьеллини, Маджо, Кришито, Раноккья (Бонуччи, 77), Пирло, Мотта (Маркизио, 46), Де Росси (Аквилани, 65), Монтоливо (Ночерино, 74), Росси (Балотелли, 59), Кассано (Паццини, 59).
Испани: Касильяс (Виктор Вальдес, 46), Ираола (Тиагу, 46), Альбиоль, Арбелоа, Пике (Серхио Бускетс, 45), Хаби Алонсо, Иньеста (Вилья, 46), Санти Касорла (Мата, 80), Сильва, Хави Мартинес, Фернандо Торрес (Льоренте, 15). http://www.youtube.com/watch?v=wQv72DGobGM
