Туркийн лигт хүчин зүтгэж буй Аллен Айверсон шагайндаа гэмтэл авсны улмаас 2 сар орчим талбайд гарч чадахгүй болжээ. Туркийн хэвлэл түүнийг гэмтсэний дараа зодог тайлах тухай бодож буй гэж мэдээлсэн боловч өчигдөр менежер нь няцаасан байна. Айверсон өчигдөр шагайны гэмтлээ эдгээх, мэс засал хийлгэхээр АНУ-д эргэн ирсэн гэнэ. Түүнийг эргэн очиход Туркийн лигийн плей-оффын тоглолт эхлэх бөгөөд тэр плей-оффт л багтаа тус хүргэх нь ээ. Хэрэв тэр зодог тайлах аваас хоёр жилийн дөрвөн сая долларын цалингаа авч чадахгүйд хүрнэ.
Агуу тоглогч Аллен Айверсонд гэмтлээ хурдан эдгээгээд Туркийн аварга болохыг хүсэн ерөөе.