2011-08-10
Basketball:Коби Туркт ирж Дерон, Айверсонтой нэгдэх үү ?
NBA-гийн локаутын асуудлыг дахин хэлэлцэхээр багийн эзэд болон тоглогчдын холбоо тохиролцоод байгаа. Гэхдээ энэ лигийн зарим тоглогчид Европын багуудтай хувийн уулзалт хийсэн хэвээр байна. Тухайлбал Коби Брайант   Туркийн “Бешикташ” багийн удирдлагуудтай бямба гаригт уулзахаар болжээ.

Бешикташийн төлөөлөгч Сереф Ялкин “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Яг одоо Коби Туркт тоглох магадлал 50 – 50 хувьтай байна. 7 сарын 30-д явагдах уулзалтын дараа бүх зүйл тодорхой болно. Мөнгө бидэнд асуудал биш. Манай ивээн тэтгэгчид Кобиг авчирах сонирхол өндөр байгаа” хэмээжээ. Кобиг авчирах энэ үйл ажиллагаанд  Turkish Airlines болон томоохон газрын тосны компаниуд хамтран ажиллаж байгаа юм байна.

“Бешикташ” клуб NBA-гийн ажил хаялт зарлагдсаны дараа шуурхай хөдөлж Дерон  Уильямсыг 5 сая ам.доллараар эгнээндээ нэгтгэсэн. Гэхдээ NBA-д ажил хаялт зогсвол Дерон буцаж болохоор гэрээнд нь тусгасан байгаа. Туркийн энэ багт мөн Аллен Айверсон өнгөрсөн жилээс  тоглож байгаа билээ.


Бичсэн: Tseko | цаг: 21:51 |
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: