2011-10-14
Португал – Босни дахин таарлаа
Rating: 10.0/10 (2 votes cast)

Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны плэй – оффын сугалаа явагдлаа. Хэсэгтээ 2-р байраар шалгарсан багууд энэхүү хасагдах шатанд өрсөлдөж Польш – Украйныг зорих эрхээ өвөртлөх юм.
Эцсийн мөчид хэсгийн тэргүүн байраа алдсан Португалын шигшээ Босни – Герцеговины эсрэг хүнд шалгуур өгөхөөр боллоо.
Эдгээр багууд 2010 оны дэлхийн урьдчилсан шатанд мөн таарч Португал хожил авч байсан билээ.
Чехийн шигшээ Монтенегротой учраас таарсан бол Эстони – Ирланд, Турк – Хорват гэсэн учраа таарсан байна.
Хорват – Туркийн багууд Евро 2008-н шөвгийн наймд тоглож байсан юм.
Эхний тоглолтууд 11 сарын 11, 12-нд  явагдах бол хариу тоглолтууд дөрөв хоногийн дараа 15-нд явагдах аж.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax